Алтан үст болор нь “Санхүүгийн чулуу” гэгддэг. Амжилт бүтээл, олз омог бэлгэддэг тус чулууг хүний зан авир хийгээд биеийг тэнцвэржүүлэн эрүүлжүүлж, энергийг цэвэрлэн, эзнээ муу бүхнээс хамгаална гэж үздэг. Мөн буд гаригийн энергитэй, эрдэмтэй хүмүүс, алсыг харагчдын чулуу гэдэг. Болор зүүсэн эмэгтэй эсэн мэнд нярайлахаас гадна тус чулуу нь нүдний даралтыг илааршуулж, хараанд эерэг нөлөө үзүүлдэг.Чулуун гоёл танд байгалийн эрчим энергийг бэлэглэж муу бүхнээс хамгаалахаас гадна, мөнхийн гоо үзэсгэлэн, сэтгэлийн амар амгаланг бэлэглэх болно.