Хуримын аз жаргалтай мөчөө, илүү үнэ цэнтэй болгоорой..Хуримын гоёл нь амьдралд тохиодог чухал өдрийн гоёл тул үр хүүхэддээ өвлүүлэх өв гэдэг талаас нь харж, чанарыг нь таньж, бэлэгдэлийг бодож сонгоорой. Мөн үндэсний гоёлоороо гоёх өдрүүд маш цөөхөн учир үндэсний гоёлоор гоёх нь маш чухал. Барууныханд хуримын даашинзаа өвлүүлэн өмсүүлэх уламжлал байдаг бол Монголчууд яагаад өөрсдийн зүүсэн гоёл чимэглэлээ өвлүүлж, үр хүүхдүүд маань үнэ цэнтэй нандин гэдэг утгаар нь хүлээн авч, бахархалтайгаар гоёж болох юм.